“Хог биш хог“ цахим зөвлөгөөн болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хог биш хог“ цахим зөвлөгөөн болж байна

/2024.03.15/: Улс орны эдийн засгийн өсөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, иргэдийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын бүтэц өөрчлөгдөн, хэмжээ нь жилээс жилд өсөж, сүүлийн 10 гаруй жилийн дотор 2,4 сая тоннд хүрсэн байна.

Зөвлөгөөнийг нээж БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас холбогдож үг хэллээ.

May be an image of 1 person

Тэрээр “Хог хаягдлын цогц менежменттэй болж, салбарын уялдааг хангаж, зөвлөгөөнөөс гарсан шийдэл, санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүргэж ажиллахыг оролцогчдод уриалж, амжилт хүсэв”. БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газраас томилогдсон хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх “ШУУРХАЙ БҮЛЭГ”-ийг ахлан ажиллаж байна.

Европын Холбооны “Свич Ази” хөтөлбөрөөс 2023 онд гаргасан бодлогын зөвлөмжид хог хаягдлын төлбөр, хураамжийн хэмжээ бага, хураамж төлөлт, цуглуулалт бүрэн бус зэргээс шалтгаалан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаа хангалтгүй бөгөөд хог хаягдлын менежментэд зарцуулж байгаа зардал, алдагдлыг төсвөөс татаас хэлбэрээр өгч санхүүжүүлдэг боловч аймаг, сумын түвшинд хангалтгүй байгааг дурджээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дүгээр албан даалгавраар “Эрүүл аюулгүй-цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд 21 аймаг, 330 сумын төв, улсын тусгай хамгаалалттай газар, усны сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүс орчмоос нийт 1200 тн ил задгай хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан.

Хэдийгээр зориулалтын бус газар хаясан ил задгай хог хаягдлыг цэвэрлэж байгаа хэдий ч уламжлалт хэлбэрээр 125.0 мянган га-аас их талбайд хог хаягдлыг дарж булшилж байгаа нь хүрээлэн буй орчныг бохирдуулсаар байна. Энэ нь орон нутагт ил задгай хог хаягдалд тавих хяналт, хариуцлага сул, иргэдийн ухамсар, хандлага муу, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаа хангалтгүй байгааг илтгэж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна.

Эх сурвалж: БОАЖЯ

ВИДЕО: “Хүний эрхийг дээдлэх” чуулган болгон зарлалаа
ВИДЕО: “Хүний эрхийг дээдлэх” чуулган болгон зарлалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.