НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган өчигдөр нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган өчигдөр нээлтээ хийлээ

/2024.03.12/: НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган #CSW68 өчигдөр нээлтээ хийлээ.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улс “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг (Side Event) зохион байгуулан оролцож байна.

Монгол Улс санаачлан НҮБ-ын Ерөнхий Чуулганаар батлуулсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолын агуулга нь 68 дугаар чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдож байгаагаараа чухал ач холбогдолтой.

Монгол Улсын санаачилсан уг тогтоол 1982 онд батлагдсанаас хойш 2 жил тутамд тодотгон батлагддаг баримт бичиг болсон бөгөөд тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 улс хамтран зохиогчоор нэгдээд байна.

Арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран зохион байгуулсан бөгөөд Дэлхийн Банкны 2022 онд гаргасан тооцооллоор дэлхийн нийт хүн амын 43% буюу 3 тэрбум гаруй хүн хөдөө орон нутагт амьдарч буй бөгөөд, үүний 80 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Иймд хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлын асуудлыг дэлхийн улс орнууд нэн тэргүүнд анхаарч буйг Сэдэвт арга хэмжээнд оролцсон бусад улс орны засгийн газрын төлөөлөгчид онцлохын сацуу иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл уг асуудлаар дэмжиж саналаа илэрхийллээ.

Эх сурвалж: ХНХЯ

Төрийн албаны стандартыг боловсруулж, батлуулна
Төрийн албаны стандартыг боловсруулж, батлуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.