“ITB 2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс оролцож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ITB 2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс оролцож байна

/2024.03.07/: 58 дахь удаагийн ITB 2024 олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гаруй орны төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн үзэсгэлэн дараах чиглэлээр болж байна.

Тухайлбал:

  • Адал явдалт аялал ба хариуцлагатай аялал жуулчлал
  • Бизнес аялал
  • Ажил мэргэжлийн төв - Судалгаа, ажил, хэтийн төлөв
  • Соёлын аялал жуулчлал
  • Зочломтгой байдал
  • ITB шагнал
  • ITB MICE форум
  • LGBTQ+ аялал жуулчлал
  • Тансаг зэрэглэлийн аялал - Тансаг зэрэглэлийн гэр
  • Эрүүл мэндийн аялал жуулчлал
  • Аялал жуулчлалын технологи
  • Залуучуудын аялал гэсэн танхимуудад Улс орнуудын сурталчилгаа хийгдэж, хамтын ажиллагааны гэрээ зурагдаж байна.

Монгол орны хувьд 20 гаруй удаа энэхүү аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд Европын орнуудаас ирэх жуулчдын урсгалыг татах зорилгоор Монголын иргэний агаарын тээврийн компани, “Grace A” ХХК, “Star Mongolia” ХХК, “New Juulchin Tours” ХК, “Juulchin Tours Mongolia” ХХК, “Tsolmon Travel” ХХК, “NoNa Travel Mongolia” ХХК, “Golden Gobi Tours & Expedition” ХХК, “Great Genghis Tours and Expeditions” ХХК, “Рагуса тур” ХХК, “Explore Mongolia Dulgun” ХХК, “Blue Silk Travel”, “Twin World” ХХК зэрэг 11 тур оператор оролцож, В2В уулзалтуудаа эхлүүллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Сара Тэйлор: “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хоттой хамтран ажиллана
Сара Тэйлор: “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хоттой хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.