“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага тавдугаар сард болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага тавдугаар сард болно

/2024.03.07/: Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг Номхон далайн командлалтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлагыг ирэх тавдугаар сард Дорнод аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дасгал сургуулийн удирдагч, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлагч, хошууч Марл Пасибэгээр ахлуулсан ажлын хэсгүүд тус аймагт хоёр талын уулзалтыг зохион байгуулж, зохицуулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байгаа юм.

Мөн ажлын хэсэг дадлага сургуулиар зохион байгуулагдах академик болон техникийн сургалтуудын зохион байгуулалт, хөтөлбөр, оролцох бүрэлдэхүүн, техникийн бэлэн байдлын талаар харилцан санал солилцож, бэлтгэл ажлыг хангуулж байгаа бөгөөд эцсийн шатны төлөвлөлтийн уулзалт энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр багавтар үүлтэй, 4-6 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 4-6 хэмийн хүйтэн байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.