Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Япон улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Япон улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

/2024.03.06/: Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин 2024 оны гуравдугаар сарын 05-ны өдөр Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын VI зөвлөлдөх уулзалтад оролцож буй Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал Ж.Кадоваки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар дэд сайд Г.Амартүвшин Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Талууд Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, цаашид бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлж, улс төрийн зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал Ж.Кадоваки “хүн төвтэй” хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, ГХЯ-д хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний механизмыг цаашид ч гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 0,1 хувиар буурчээ
Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 0,1 хувиар буурчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.