Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 0,1 хувиар буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 0,1 хувиар буурчээ

/2024.03.06/: Экспортод 2240.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 2041.8 сая ам.доллар буюу 91.1 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 83.5 сая ам.доллар буюу 3.7 хувь;
  • амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн 28.4 сая ам. доллар буюу 1.3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.1 хувийг эзэлж байна.

2024 оны эхний 2 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 100.0 хувийг Турк-д, самнасан ноолуурын 82.1 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87.2 хувийг эзлэж байна.

Монгол улс дэлхийн 50 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 93.2 хувь, Швейцар-т 3.7 хувь, ОХУ-д 0.9 хувь тус тус ногдож нийт экспортын 97.8 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Эх сурвалж: Гааль

Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байна
Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.