600 гаруй иргэнийг ажилд зуучилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

600 гаруй иргэнийг ажилд зуучилжээ

/2024.03.06/: Улсын хэмжээнд нийт 19,400 ажил хайгч /57.7 хувь нь эмэгтэй, 43 хувь нь залуучууд, 2.5 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ иргэд “Профайлинг” хэмээн олон улсад нэрлэдэг иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдлаа.

Хөдөлмөр эрхлэхэд хэр зэрэг бэлэн байгааг нь үнэлдэг энэхүү шинэлэг үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2022 оноос эхлэн нэвтрүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран ажиллаж байна.

Профайлинг үнэлгээний дүнд суурилан 8,000 гаруй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөөг нь хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүд хамтран боловсруулж улмаар ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрт бэлтгэх сургалт, ажилд зуучлах үйлчилгээг үзүүлсэн.

Ингэснээр нийт 600 гаруй иргэнийг ажилд зуучлан, 300 гаруй иргэнийг дараагийн шатны үйлчилгээ, арга хэмжээнд хамруулсан байна. Энэхүү иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр дүнг танилцуулан хэлэлцэх уулзалтыг нийслэлийн бүх дүүрэг болон 21 аймгийн хөдөлмөр эрхлэлтийн ажилтнуудыг хамруулан цахимаар болон танхимаар хослуулан зохион байгууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.