Маргаашнаас Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашнаас Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

/2024.03.06/: БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Ингэснээр, БНСВУ руу Монгол Улсын иргэд маргаашнаас буюу 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.

Аэро Монголиа ХХК БНСВУ-ын Ханой хот руу долоо хоногт 3 удаа мягмар, пүрэв, баасан гарагт шууд нислэг үйлдэж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Украины дронууд Оросын дахин нэг байлдааны хөлөг онгоцыг живүүллээ
Украины дронууд Оросын дахин нэг байлдааны хөлөг онгоцыг живүүллээ
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.