/2024.02.23/: Байдены засаг захиргаа ОХУ-ын сөрөг хүчний зүтгэлтэн Алексей Навальныйгийн үхлийн хариуд 500 гаруй объектод хориг арга хэмжээ авахаар болсон гэж Сангийн яамны ажилтан мэдэгдэв.
Энэхүү хориг арга хэмжээ нь хоёр улсын хооронд хурцадмал байдалтай үед ОХУ-ын эсрэг хийсэн үйлдлийнх нь үр дагаврыг нь амсуулах зорилготой засгийн газрын хамгийн сүүлийн алхам болж байна.
Мягмар гарагт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, "Шинэ арга хэмжээ нь Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн бааз болон тус улсын дайны машиныг тэжээдэг Оросын эдийн засгийн орлогын эх үүсвэртэй холбоотой өргөн хүрээний элементүүдийг хамарсан томоохон багц болно" гэв.
Лхагва гарагт Сан Францискод болсон хандивын арга хэмжээний үеэр Байден Путиныг удаа дараа буруушааж, түүнийг "галзуу" гэж нэрлэсэн гэж АНУ-ын ерөнхийлөгчтэй хамт явж байсан сэтгүүлчид мэдэгдэв.
АНУ-ын албаны хүмүүс Навальный нас барахаас өмнө ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний шинэ багц төсөл дээр ажиллаж байсан бөгөөд сөрөг хүчний удирдагч нас барсны дараа хориг арга хэмжээг нэмэгдүүлсэн гэж АНУ-ын өндөр албан тушаалтны хэлсэн юм.
Эх сурвалж: CNN