Бусадтай бүлэглэн гадаадын иргэнийг дээрэмдсэн байж болзошгүй хэргийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусадтай бүлэглэн гадаадын иргэнийг дээрэмдсэн байж болзошгүй хэргийг илрүүлжээ

/2024.02.23/: Цагдаагийн байгууллагад 2024 оны хоёрдугаар сарын 09-ны өдөр иргэн А-аас гадаадын иргэнтэй байх үедээ үл таних хүмүүст дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээллийг ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулахад иргэн А нь цагдаагийн байгууллагад өөрийг бусдад дээрэмдүүлсэн гэх худал мэдээлэл өгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахыг оролдсон байх ба бусадтай бүлэглэн гадаад улсын иргэнийг дээрэмдэх үйлдэлд хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд иргэд та бүхэн бусдад өөрийн эд хөрөнгө, үнэт зүйлсийн талаарх мэдээ, мэдээллийг өгөхгүй байх зэргээр гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Эрүүл мэндийн цахим шилжилтэнд НҮБ-тай хамтарна
Эрүүл мэндийн цахим шилжилтэнд НҮБ-тай хамтарна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.