/2024.02.23/: Мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа мэдээллээр Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй байна.
Хаваржилт хүндэрсэн хүнд, хэцүү цаг үед Монголбанкны хамт олон өөрсдийн санаачилгаар малчдадаа туслах аянд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлажээ.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн хүнд, бэрх энэ өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын тэргүүний “Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа тусалъя” гэх уриалгыг Монголбанкны хамт олон ийнхүү дэмжихийн хамтаар бусад банк, санхүүгийн байгууллагуудыг ч “Малчдаа дэмжих Үндэсний аян”-д нэгдэхийг уриалж байна.
Олон жилийн туршид тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл, цас, зудыг малчидтайгаа хамт хохирол багатай даван туулцгаая гэжээ.
Эх сурвалж: Монголбанк