5 хоног сураггүй алга болсон хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэж өгчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

5 хоног сураггүй алга болсон хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэж өгчээ

/2024.02.22/: Цагдаагийн байгууллагад 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 5 хоногийн дараа буюу өнөөдөр олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

Дээрх хүүхэд нь цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлсэн, цахим тоглоомд донтсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн гар утас, цахим тоглоомын хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Эх сурвалж: ЦЕГ

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115,115 хүн байдаг
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115,115 хүн байдаг
 
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20р  хороонд байгуулахаар төлөвлөжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20р хороонд байгуулахаар төлөвлөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.