Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115,115 хүн байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115,115 хүн байдаг

/2024.02.22/: Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол улсад нийт 115,115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 90.7 хувь нь буюу 96,300 нь 15 ба түүнээс дээш насныхан байна.

НДЕГ-ын мэдээллийн санд 25 ба түүнээс дээш ажиллагчидтай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх нийт 5902 мянган ажил олгогч байгууллага бүртгэлтэй байгаагаас хоёр мянга гаруй байгууллагад 14,401 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

May be an image of 8 people and people studying

Иймд Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран хөгжлийн бэрхшээлийн төрлүүд, тэдгээрийн онцлогуудын талаар мэдээлэл өгөх мөн хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон дэмжлэгийг ажлын байранд хэрхэн үзүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ажил олгогчдыг чадавхжуулах сургалтыг нийт 50 орчим хүний нөөцийн менежер болон ХБИ-тэй тулж ажилладаг ажилтан албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна
О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.