Анхны дэлхийн аваргын цом Монголд хүрэлцэн ирнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхны дэлхийн аваргын цом Монголд хүрэлцэн ирнэ

/2024.01.29/: Спортыг дэмжигч АПУ компани FC Ulaanbaatar клубтэй хамтран Дэлхийн Хөлбөмбөгийн Музейгээс түүхэн ач холбогдолтой үзмэрүүдийг Монгол Улсдаа авчрах ажлыг зохион байгуулж байна.

Үзмэрүүд:

  • Jules Rimet – Дэлхийн аваргын анхны цом
  • Ballon d’Or – Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдогийн алтан бөмбөг
  • Golden medal – Аргентиний алдарт хөлбөмбөгчин Марадонагийн Дэлхийн Аваргын Алтан медал
  • Бразилийн алдарт хөлбөмбөгчин Пелегийн гарын үсэгтэй өмсгөл

Эдгээр үзмэрүүдийг олон нийтэд үзүүлэх арга хэмжээ 2024 оны нэдүгээр сарын 31-ний ердөө ганцхан өдөр Шангри-Ла худалдааны төвд үнэ төлбөргүйгээр дэлгэх аж.

Хүн төрөлхтөний их спорт хөлбөмбөгийн үзэгч, сонирхогч, тамирчин, хөлбөмбөгт хайртай хүн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эх сурвалж: "АПУ" ХК

Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг хийж байна
Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг хийж байна
 
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.