Жагсагчид Парис дахь Мона Лизагийн зураг руу шөл цацжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсагчид Парис дахь Мона Лизагийн зураг руу шөл цацжээ

Soup was hurled at the Mona Lisa by environmental activists on Sunday.

/2024.01.29/: Өнгөрсөн ням гарагт Парис дахь Мона Лизагийн зураг руу жагсагчид шөл шидсэн ч хамгаалалтын шилэн бүрхүүл зураг гэмтэхээс хамгаалж чадсан байна.

Riposte Alimentaire байгаль орчны бүлэглэл нь өөрийн 2 идэвхитнээ уг үйлдлийг хийсэн гэж мэдэгджээ.

"2024 оны нэгдүгээр сарын 28-ны ням гарагт өглөөний 10.00 цагийн орчимд Мона Лизаг хамгаалах хуягт шилэн дээр "Riposte Alimentaire" байгаль орчны хөдөлгөөний хоёр идэвхтэн хулуутай шөл цацав" гэж музейн мэдэгдэлд дурджээ.

Луврын хамгаалалтын ажилтнууд шөл цацсан даруйд уг үйлдлийг зогсооосон бөгөөд музейн зүгээс гомдол гаргаж байгаа аж.

Энэхүү зургийг анх 1911 онд Луврын ажилтан хулгайлсан нь олон улсад нэр хүндийг нь өсгөсөн бөгөөд 1950-иад онд зотон даавууны доод хэсэг хүчилд түлэгдсэн нь музейг уг бүтээлийн эргэн тойронд сум нэвтэрдэггүй шил зэрэг хамгаалалтын арга хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэсэн юм.

2009 онд нэгэн эмэгтэй уран зураг руу шаазан аяга шидэж, аяга хагарсан ч зургийг нь гэмтээж чадаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.