Өнгөрсөн долоо хоногт 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн долоо хоногт 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

/2024.01.29/: Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 91 удаагийн дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 амиа алдаж, 17 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 71 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Ойрхи Дорнод дахь АНУ-ын баазад дроноор цохилт өгсний улмаас 3 цэрэг амиа алджээ
Ойрхи Дорнод дахь АНУ-ын баазад дроноор цохилт өгсний улмаас 3 цэрэг амиа алджээ
 
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.