Ойрхи Дорнод дахь АНУ-ын баазад дроноор цохилт өгсний улмаас 3 цэрэг амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойрхи Дорнод дахь АНУ-ын баазад дроноор цохилт өгсний улмаас 3 цэрэг амиа алджээ

An aerial shot of Tower 22

/2024.01.29/: Иордан Сирийн хил дээрх АНУ-ын бааз руу нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас АНУ-ын гурван цэрэг амь үрэгдэж, олон арван цэрэг шархаджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ халдлагыг "Ираны дэмжлэгтэй радикал зэвсэгт бүлэглэлүүд" үйлдсэн гэж мэдэгджээ. Тэрээр "Бид хариуг нь өгөх болно" гэв.

Халдлага Иордан дотор бус Сирид болсон гэж Иордан мэдэгдэв.

Ням гарагийн өглөө ноён Байденд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин болон бусад албаны хүмүүсийн халдлагын талаар мэдээлэл өгсөн гэж Цагаан ордон мэдэгдэв.

Албаныхан ар гэрийнхэнд нь мэдэгдэхээр ажиллаж байгаа бөгөөд амиа алдсан болон шархадсан цэргийн албан хаагчдын нэрс хараахан гараагүй байна.

Эх сурвалж: ВВС

Сургуулийн менежментийг сайжруулах үйл ажиллагааны II шат эхэллээ
Сургуулийн менежментийг сайжруулах үйл ажиллагааны II шат эхэллээ
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.