Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХУД-ийн 18-р сургуулийн өргөтгөл ашиглалтад оржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХУД-ийн 18-р сургуулийн өргөтгөл ашиглалтад оржээ

/2024.01.25/: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төсөл хэрэгжүүлж байгаа.

Уг төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Тус өргөтгөлийн барилга нь 3 давхар, зоорийн давхраас бүрдэх бөгөөд төв байртай хүзүүвчээр холбогдсон, гал тогоо, хоолны заал, 10 анги, олон нийтийн зориулалттай өрөө, авто зогсоолтой.

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ажиллан ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ. Өргөтгөлийн барилгын зураг төслийг "Форум Арт" ХХК болон "Дукат" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Тамга-Уул" ХХК найман сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: БШУЯ

Дэлхийн гүний усны нөөц хурдацтай багасаж байгааг шинэхэн судалгаагаар тогтоожээ
Дэлхийн гүний усны нөөц хурдацтай багасаж байгааг шинэхэн судалгаагаар тогтоожээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.