Гурван иргэн болон гэрэлтүүлгийн шон мөргөж онхолдсон зам тээврийн ослыг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван иргэн болон гэрэлтүүлгийн шон мөргөж онхолдсон зам тээврийн ослыг шалгаж байна

/2024.01.24/: Цагдаагийн байгууллагад өнөөдөр өдрийн 12:36 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо хөгжим бүжгийн урд замд автомашин онхолдсон талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу ослын газарт үзлэг хийхэд урьдчилсан байдлаар T.Prius 20 маркийн автомашин явган зорчигч 3 иргэнийг болон замын гэрэлтүүлгийн шон мөргөж онхолдсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон жолооч болон явган зорчигчдыг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч хэт ядарсан, эрүүл мэндийн шалтгаантай үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Монгол Улсын Засгийн газар эмгэнэл илэрхийллээ
Монгол Улсын Засгийн газар эмгэнэл илэрхийллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.