Голын мөс цөмөрч, урссан иргэнийг эсэн мэнд гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голын мөс цөмөрч, урссан иргэнийг эсэн мэнд гаргажээ

/2023.01.08/: Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” гол Голын мөсөн дээгүүр явганаар зорчин явсан иргэн Д голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг өчигдөр өдрийн 13:58 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д 59 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.