Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийн талаар хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийн талаар хэлэлцлээ

May be an image of 6 people and text

/2024.01.05/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022-2027 онд хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөл болон Хүнс, Хөдөө Аж Ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өөрийн эрхлэх хүрээний агентлаг болох “Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар”, “Төрийн худалдан авах ажиллагааны газар”, “Стандарт, Хэмжил зүйн газар”, “Үндэсний итгэмжлэлийн төв”, “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн удирдлагуудыг байлцуулж, аж ахуй нэгж байгууллагадуудад тулгамдаад буй асуудлын талаар санал хүсэлтийг сонсож, үндэсний үйлдвэрлэлийг цаашид хэрхэн дэмжих, дотоодоо хангаад зогсохгүй экспортод гаргах ямар боломж байгаа талаар хэлэлцлээ.

May be an image of 3 people and text

Аж ахуй нэгж эрхлэгчдийн зүгээс “Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори”-ийн техник тоног төхөөрөмжийг сайжруулахад төрийн зүгээс анхаарах, импортын бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлж байлаа.

Тухайлбал, жил бүрийн намар хяналтгүйгээр их хэмжээний хүнсний ногоо БНХАУ-аас орж ирдэг нь хүнсний ногоо тариаланчдад ихээхэн хохирол учруулдаг тухай ярьсан юм.

Шадар сайд С.Амарсайханы зүгээс импортод худалдаалах махны брэнд болон үтрэмийн улаан буудайн стандартыг бий болгох, ХАБҮЛЛ-ийн чадамжийг сайжруулахаар ажиллаж буйгаа хэлээд баялаг бүтээгчдийн зүгээс хэлсэн бусад шүүмж, саналд дүгнэлт хийж ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ШСАА

Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,4 жил байна
Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,4 жил байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.