Скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэв

/2023.10.30/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.

Хотын дарга цас орж эхэлсэнтэй холбогдуулан бэлтгэл ажлаа сайтар хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай бол хувийн аж ахуйн нэгжүүдийг нэмэлтээр оруулж ирэх хэрэгтэйг хэлж байв. Мөн дүүргийн удирдлагууд хийгээд Хот тохижилтын газрын даргаас зам, талбайн цас цэвэрлэх машин, давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлсөн. Цас орж эхэлснээс хойш давс, бодис цацагч зургаан техник хэрэгсэлтэй зам дээр ажиллаж байна гэсэн бол Баянзүрх дүүрэг техник хэрэгсэл дутагдалтай, хоёр техник хэрэгтэй байгааг хэлж байв. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Давс цацагч нэг машин шинээр авч байгаа, ингэснээр хоёр машинтай болж буй гэлээ. Баянгол дүүрэгт 80 тонн бодис, давс цацагч хоёр машин бий. Налайх дүүрэгт орон нутгийн өмчит нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, цас цэвэрлэгч машин байхгүй, тендер зарласан, ирэх сарын дундуур авна гэв. Дүүргүүд туслах замуудыг хариуцдаг бөгөөд төв замуудад асуудал үүсдэг гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Бодис цацагч 12 машин байгаагаас хоёр нь эвдэрч, хоёр нь тэвшээ солиогүй. 07:40 цагаас эхний машин гарч, 10:00 цагийн байдлаар 12 тонн давс цацаад байна” гэв.

Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг газар дээр нь ажиллаж, давс, бодисын нөөц, техник хэрэгслийг биеэр шалгахыг үүрэг болголоо. Шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлийг ажиллуулах, мөн УБЗАА, орон нутгийн өмчит компани, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг гарч, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, нэгдсэн стандартыг баталж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг даалгалаа.

Түүнчлэн холбогдох албаныхан халтиргаа, гулгаа нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэдийг машиныхаа дугуйг өвлийнхөөр солихыг уриалж, мөн скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатай байгааг хэлж байв.

Эх сурвалж: НЗДТГ

Зарим дүүрэгт нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулна
Зарим дүүрэгт нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.