/2023.10.12/: Өчигдөр цахим сүлжээнд хоёр эрэгтэйн зургийг тавин "Айлын хаалгыг онгойлгох гэж оролдсон хулгайч нар энэ байна" гэх мэдээлэл тарсан.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулга мэдээлэл гаргалаа.
"Олон нийтийн цахим сүлжээнд “…Цагдаа нар энэ хулгайч нартайгаа тэмцмээр юм” гэх хувь хүний дүрс зурагтай илт худал мэдээлэл тараажээ.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг өгөх этгээдийн гэрийн хаягаар очиж “Дуудах хуудас“ өгөх үед тухайн этгээд нь хаалгаа тайлахгүй, хуудсыг хүлээж авахгүй, улмаар хуульд заасан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын зургийг зөвшөөрөлгүй авч, ийнхүү худал мэдээлэл тарааж байгааг үүгээр залруулья.
Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл зэрэг хувь хүний нэр төр, алдар хүндэд илтэд халдсан шинжтэй байж болзошгүй тул худал мэдээллийг түгээхгүй байхыг зөвлөж байна" гэжээ.
Эх сурвалж: ЦЕГ