Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Парис хотын Засаг дарга Анн Идалго бараалхлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Парис хотын Засаг дарга Анн Идалго бараалхлаа

/2023.10.12/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын Засаг дарга Анн Идалго 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр бараалхав.

Уулзалтын үеэр талууд хот төлөвлөлт, автозамын түгжрэл, агаарын бохирдол, ногоон байгууламж зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн иргэдийн тав тухтай, аюулгүй аж төрөхөд сөргөөр нөлөөлж буй бэрхшээлийг шийдсэн туршлагаасаа хуваалцахын чухлыг онцолж, энэ чиглэлээрх хоёр нийслэлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын Засаг дарга Анн Идалго хоёр хотын хооронд соёлын харилцааг дэмжин ажиллахаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпын 33 дугаар наадам “Парис – 2024”-ийг зохион байгуулах хүндтэй үүргээ нэр төртэйгөөр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хотын дарга Анн Идалго-д амжилт хүсэв.

Эх сурвалж: ЕТГ

Дорноговийн эмч нар өвдөг, түнхний үе солих хагалгааг нутагшуулж байна
Дорноговийн эмч нар өвдөг, түнхний үе солих хагалгааг нутагшуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.