Дорноговийн эмч нар өвдөг, түнхний үе солих хагалгааг нутагшуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорноговийн эмч нар өвдөг, түнхний үе солих хагалгааг нутагшуулж байна

/2023.10.12/: Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал-гэмтлийн тасаг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран өвдөгний үений маш хүнд хэлбэрийн остеоартрозтой, зовуурь ихтэй дөрвөн иргэнд өвдөгний үе солих хагалгааг хийлээ.

Уг хагалгааг орон нутагт хийснээр эмч мэргэжилтнүүд ажлын байрандаа чадавхжих, иргэдийн Улаанбаатар явах зардал чирэгдэл багасах, лавлагаа шатлалын ачаалал буурах зэрэг олон талын ач холбогдолтой ба энэхүү хагалгааг орон нутагт хоёр дахь удаагаа амжилттай хийж, нутагшууллаа



Мөн орон нутагт цээжний олон хавирганы зөрүүтэй хугарал, цээжний хөндийд шингэн хуралттай, цээжний хэнхэрцгийн хэлбэр алдалт оноштой үйлчлүүлэгчид хавирга хадах, эгэм хадах мэс заслыг орон нутагт анх удаа амжилттай хийлээ.

Эх сурвалж: ЭМЯ

“Модлог экспо 2023” үзэсгэлэнд спорт, урлагийн төлөөллүүд оролцлоо
“Модлог экспо 2023” үзэсгэлэнд спорт, урлагийн төлөөллүүд оролцлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.