Гэр бүл хүүхэд залуучуудын газрыг өөрчиллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүл хүүхэд залуучуудын газрыг өөрчиллөө

/2023.10.11/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.

Хуралдаанаар Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд болон 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцсан юм.

Энэ удаагийн хуралдаанаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах томоохон шийдвэрүүдээс гадна дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчиллөө.
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы манай улсад 2023 оны есдүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав.
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.