Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгожээ

/2023.10.11/: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зураг эрхийг Засгийн газраас Эрчим хүчний сайдад өгчээ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр,

"Өнөөдөр ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ-д шийдвэрлэх үүрэгтэй түүхэн өдөр болж байна.

Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олголоо.

Ингэснээр 60 жил яригдсан ч ажил хэрэг бололгүй удааширсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж бодит боллоо" гэжээ.

Цогтцэций өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөө болголоо
Цогтцэций өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөө болголоо
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.