Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаярыг сонголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаярыг сонголоо

/2023.10.11/: Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өчигдөр хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар тус Хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа танилцуулав.

May be an image of 1 person and text

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, тус тогтоол батлагдав.

Дараа нь Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталлаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь тус саналыг дэмжсэн тул “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав.

Гишүүдийн олонх дэмжснээр тус тогтоол батлагдаж, Б.Энхбаяр гишүүн нүүрстэй холбоотой хэрэгт нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо.

Эх сурвалж: УИХ

2024 оны Төсвийн тухай хуульд иргэд саналаа өгөх боломжтой
2024 оны Төсвийн тухай хуульд иргэд саналаа өгөх боломжтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.