Израил Хамас бүлэглэлийг бүрэн устгахаар төлөвлөж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израил Хамас бүлэглэлийг бүрэн устгахаар төлөвлөж байна

Smoke rises following Israeli strikes in Gaza on Tuesday.

/2023.10.10/: Мягмар гарагийн өглөө Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвасыг хүчтэй бөмбөгдлөө.

Уг довтолгоо өглөө болтол үргэлжилсэн бөгөөд олон тооны сөнөөгч онгоцууд тус бүс дээгүүр нисч байв.

Израйлийн цэргийн хүчнийхэн мэдэгдэлдээ, тэдний онгоцууд Газын зурвас дахь Римал болон Хан Юнис зэрэг 200 гаруй объектод цохилт өгсөн бөгөөд эдгээр газруудыг Хамас бүлэглэлийнхэн "терроризмын төв болгон ашигладаг" ба "Израилийн эсрэг олон тооны террорист халдлага үйлдсэн" гэж мэдэгджээ.

"Дайны төгсгөлд Хамас бүлэглэлийг ямар ч цэрэг, зэр зэвсэггүй болгосон байх даалгавар авсан гэдгээ IDF мэдэгдэв.

IDF ХАМАС-ын объектуудад цохилт өгөхөд анхаарлаа хандуулж байна гэж мэдэгдсэн ч Газын зурвас нь хүн ам шигүү суурьшсан нарийн зурвас газар тул энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд ихэвчлэн цохилтод өртдөг байна.

IDF-ийн хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Ричард Хэхт хэлэхдээ, цэргийн болон иргэний байг ялгах хэцүү. Учир нь энгийн хүмүүс амьдардаг барилгад зэвсгийн дэлгүүр байж болно. Тэнд бас Хамас-ын тэргүүн ч амьдардаг байж магадгүй" гэв.

Амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна: Бямба гарагт Хамас Израиль руу гэнэтийн дайралт хийснээр мөргөлдөөн эхэлж Израильд 900 хүн амиа алдаж, 680 гаруй палестин хүн амь үрэгдсэн.

Мягмар гарагт ХАМАС-ын хяналтад байдаг засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хэлэхдээ, "Газын баруун хэсэгт Израилийн агаарын цохилтын улмаас орон нутгийн хоёр сэтгүүлч амиа алдаж, нэг сэтгүүлч шархадсан гэв. ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийн амь насыг IDF-ийн дайралт улам аюулд оруулж байна".

"Израилийн эрх баригчид Газын зурваст 150 гаруй барьцаалагдсан бөгөөд тэдгээр хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байгаа гэж үзэж байна" гэж тус улсын НҮБ дахь элчин сайд мэдэгдэв. Хамас бүлэглэл Израилийн армийн офицеруудыг оролцуулаад 100 гаруй хүнийг олзолсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт 2 том хүн, 2 хүүхэд угаартжээ
Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт 2 том хүн, 2 хүүхэд угаартжээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.