Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт 2 том хүн, 2 хүүхэд угаартжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт 2 том хүн, 2 хүүхэд угаартжээ

/2023.10.10/: Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаартсан гэх дуудлага цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газарт ирсээр байна.

Тэгвэл өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 35 настай эмэгтэй 2 настай хүүхдийн хамт, мөн 74 настай иргэн, гэр бүлийн гишүүн болох 14 настай хүүхдийн хамт тус тус угаартсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Угаартсан иргэдийг эмнэлэгийн тусламж, үйлчилгээнд хамруулан, шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан

  • гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх,
  • яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх,
  • пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх,
  • угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна
 
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.