Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна

/2023.10.10/: Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар олон тооны гар утас, интернэтийн төхөөрөмж, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хураан авсан бөгөөд дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотоос Орхон аймгийг зорьж, хууль бус үйлдлээ зочид буудалд хэрэгжүүлж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Эх сурвалж: ЦЕГ

“D Petition” буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг танилцуулна
“D Petition” буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг танилцуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.