С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

/2023.10.05/: БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 13 дахь өдөр дугуйн засмал замын эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд Ази тивийн хүрэл медальт С.Жамбалжамц 4:31.11 цагийн амжилтаар хүрэл медаль хүртэв.

С.Жамбалжамц олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулсан ба олимпод уралдах дугуйчдыг энэ сарын 17-нд албан ёсоор зарлах юм. Тэр 1990 оноос хойш тасарсан Азийн наадмын медалийг эх орондоо авчирч, Азийн наадмын тав дахь медалийн эзэн боллоо. Хамгийн сүүлд “Бээжин-1990” Азийн зуны спортын наадмын бөөн гараатай төрөлд Д.Төмөр-Очир хүрэл медаль хүртэж байсан бол тус наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байв.

Харин үүнээс өмнө “Теран-1974” Азийн наадмын багийн төрөлд мөнгө, “Дели-1982” Азийн наадмын бөөн гараатай төрөлд Ц.Ганболд мөнгөн медаль хүртэж байлаа.

Эх сурвалж: БТСУХ

Г.Арсланхуяг: Хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг олон нийтэд ил тод мэдээлдэг болно
Г.Арсланхуяг: Хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг олон нийтэд ил тод мэдээлдэг болно
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.