“Тэнүүн-Огоо“ ХХК-ний захирлыг Д.Амарбаясгалан танилцуулаагүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэнүүн-Огоо“ ХХК-ний захирлыг Д.Амарбаясгалан танилцуулаагүй гэв

/2023.10.03/: ЗГХЭГ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр тайлбар хийлээ.

Тэрээр,

"2022 оны аравдугаар сарын 08-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн ЗД Д.Сумьяабазар нар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазад ажиллаж, нийтийн тээврийнхэнтэй анх удаа уулзсан.

Үүнээс цааш ажлын хэсгийн уулзалт нэг удаа болсон бөгөөд миний хувьд хэвлэлийн төлөөлөгчийн хувиар тус уулзалтад оролцоход Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар байгаагүй.

Тус хурал 2022 оны аравдугаар сарын 14-нд болж төр, хувийн хэвшлийн аль нь үйлчилгээ явуулах нь гол биш хамгийн чухал нь иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал учраас нийтийн тээврийг либералчлах асуудлыг хөндсөн.

17 компани нэг корпораци болж, хувь эзэмших зарчмаар ил тод нээлттэй ажиллая гэсэн саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тавьсан.

Гэвч энэ асуудал ажил хэрэг болж чадаагүй гэдгийг энд тодотгоё. Уг хуралд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, нийслэлийн нийтийн тээвэр хариуцсан удирдлага, нийтийн тээврийн салбарынхан оролцсон зургийг хавсаргав.

Д.Сумьяабазар даргын ярьсан шиг Тэнүүн-Огоо гэх компанитай Д.Амарбаясгалан дарга анх уулзуулсан гээд байгаа явдал болоогүй бөгөөд 2022 оны аравдугаар сарын 08-нд Ерөнхий сайд нийтийн тээврийнхэнтэй уулзахад ЗГХЭГ-н дарга болон Хотын дарга байлцсанаас өөрөөр хоорондын уулзалт болоогүй гэдгийг хэлмээр байна гэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилт бүрэн дууслаа
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилт бүрэн дууслаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.