Орон нутагт олгох ипотекийн дээд хэмжээг 150 сая болгож нэмэгдүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт олгох ипотекийн дээд хэмжээг 150 сая болгож нэмэгдүүллээ

/2023.10.03/: Нийслэлийн хүн амын ачааллыг бууруулах орон нутгийг хөгжүүлэх зорилгоор орон нутагт ипотекийн зээлийг олгож эхэлсэн.

Тэгвэл орон нутагт олгож байсан ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Монголбанкнаас орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлтийг тусгалаа.

Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй боллоо.

Эх сурвалж: Монголбанк

Цэцийн дүгнэлтийг Хуульзүйн байнгын хороо 100 хувийн саналаар хүлээн авсангүй
Цэцийн дүгнэлтийг Хуульзүйн байнгын хороо 100 хувийн саналаар хүлээн авсангүй
 
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.