Япон улс ОХУ-д хуучин машин нийлүүлэхээ зогсоожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс ОХУ-д хуучин машин нийлүүлэхээ зогсоожээ

Used cars to be shipped to Russia are parked at a port in the city of Toyama last August.

/2023.10.03/: Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний дагуу Япон улс өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдрөөс Орост автомашин экспортлохыг хориглосон хоригоо нэмэгдүүлж хуучин автомашиныг хамруулах шийдвэр гаргажээ.

Япон улс өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Орос руу 43,000 доллараас дээш үнэтэй дээд зэрэглэлийн автомашин тээвэрлэхийг хориглосон юм. Хамгийн сүүлийн хоригт хөдөлгүүрийн багтаамж нь 1,900 шоо см-ээс дээш шинэ болон хуучин бензин, дизель хөдөлгүүртэй болон эрлийз автомашинуудыг нэмж хамруулахаар болжээ.

Мөн уг хоригт болон том оврын тээврийн хэрэгслийн дугуй багтаж байгаа аж.

Японы автомашинууд ОХУ-д эрэлт ихтэй байгаа бөгөөд энэхүү өргөтгөсөн хориг нь Москвад бас нэг цохилт болж магадгүй юм.

2022 онд Японоос Орост хийсэн экспортын хэмжээ 603.9 тэрбум ¥ болсон нь өмнөх оныхоос 30 хувиар буурсан байна.

Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура хэвлэлийн бага хурлын үеэр "Бид олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа G7 болон холбогдох яам, агентлагуудтай хамтран арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхийг хүсч байна" гэж мэдэгдэв.

Экспортын хар жагсаалтад ОХУ-ын аж үйлдвэрийн үйл ажиллагааг хангахад ашиглаж болох төмөр болон бусад металл, бойлер, утас зэрэг 750 орчим нэр төрлийн барааг нэмж оруулсан байна.

Тус яамнаас мэдээлснээр 2021 онд ОХУ-д экспортолж буй бүтээгдэхүүний үнийн дүнгийн 20 орчим хувийг шинээр хориглосон бүтээгдэхүүн эзэлж байна гэв.

Их долоогийн удирдагчид тавдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтаараа Орост дайны ахиц гаргахад тус дөхөм болох бүх зүйлийн экспортыг хязгаарлах арга хэмжээ авахаар тохиролцсоны дараа АНУ болон Европын орнууд Орос руу автомашин экспортлох хоригоо чангатгасан юм.

Эх сурвалж: Japantimes

Uber болон Asphalt 9 платформууд iPhone15-ыг халахад нөлөөлж байна
Uber болон Asphalt 9 платформууд iPhone15-ыг халахад нөлөөлж байна
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.