Uber болон Asphalt 9 платформууд iPhone15-ыг халахад нөлөөлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Uber болон Asphalt 9 платформууд iPhone15-ыг халахад нөлөөлж байна

Person touches iPhone 15

/2023.10.03/: Apple компани шинэ iPhone 15 утсаа хэт халж байгаа асуудалд үйлдлийн систем болон Instagram зэрэг програмын шинэчлэлтээс болсон гэж үзжээ.

iPhone гар утасны хамгийн сүүлийн загвар есдүгээр сард худалдаанд гарснаас хойш зарим хэрэглэгчдээс хэт халж байна гэх гомдол ирсээр байгаа аж.

Apple утсан дээр iOS үйлдлийн системийн 17 хувилбарыг шинэчлэх үед алдаа гарсан гэж компаниас мэдэгджээ.

Гэхдээ гуравдагч талуудын аппликейшнуудад гарсан сайжруулалтууд бас "системийг хэт ачаалахад хүргэж байна" гэж мэдэгдэв.

iPhone хэрэглэгчид гар утсаа хэт олон цагаар оролдох, хэт ачааллахад л хална гэж найдаж байсан боловч iPhone 15-тай холбоотой халалтын асуудал улам газар авсаар байна.

iPhone 15 overheating reports, with temperatures as high as 116F

Хэрэглэгчид олон нийтийн сүлжээнд шинэ гар утаснууд халахаас гадна амархан хагарч байна гэж гомдолложээ.

Apple-ийн хэлснээр, "утасны эд ангиудад өөрчлөлт гарсан тул утсыг анх тохируулсны дараа эсвэл дахин ачааллуулсны дараа эхний хэдэн өдөр бүлээн болж магадгүй гэв.

Тус компани "Бид iPhone-г тооцоолж байснаас илүү халахад хүргэдэг хэд хэдэн нөхцөл байдлыг тодорхойлсон."

Үүнд iOS 17-д гарсан алдаа багтсан бөгөөд өөр нэг асуудал нь гуравдагч талын аппликешнүүдийн сүүлийн үеийн шинэчлэлтүүд" гэж мэдэгдээд, программ хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж засваруудыг хийж байна гэв.

Instagram, Uber болон Asphalt 9 видео тоглоомыг асуудал гаргасан гэж үзэж байгаа аж.

Instagram өнгөрсөн долоо хоногт програмынхаа асуудлыг засжээ.

Overheating Problem Solved: Apple Promises Fix for iPhone 15 Pro

Удахгүй болох iOS 17-ын дэд шинэчлэлтэд халалт үүсгэж байгаа алдааг засах хэдий ч хүчин чадлыг огт бууруулахгүй гэв.

Apple-ийн зүгээс утаснууд халж байгаа нь iPhone 15 Pro болон iPhone 15 Pro Max-д ашигласан шинэ титан бүрхүүлтэй холбоогүй гэдгийг онцолжээ.

Түүнчлэн хэт халалтын асуудал нь шинэ USB-C порттой холбоотой гэсэн таамаглалыг үгүйсгэв.

Энэ асуудал нь аюулгүй байдал, гэмтэл учруулах эрсдэлгүй бөгөөд утасны урт хугацааны ажиллагаанд нөлөөлөхгүй гэж Apple мэдэгдэв.

iPhone 15 Pro: A New Flagship That's Literally Too Hot to Handle -  Gizmochina

Эх сурвалж: ВВС

Хотын шинэ даргыг Иргэдийн хурал нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилно
Хотын шинэ даргыг Иргэдийн хурал нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.