Хотын шинэ даргыг Иргэдийн хурал нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын шинэ даргыг Иргэдийн хурал нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилно

/2023.10.3/ Өчигдөр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ.

Өвөл хаяанд ирсэн, олон асуудал тулгамдсан энэ үед Нийслэлийн дараагийн даргыг яаралтай томилох шаардлага бий болжээ.

Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргыг Иргэдийн хурал нэрийг нь дэвшүүлнэ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 гишүүнтэй, эдгээрээс 34 нь МАН-аас сонгогдсон. Ардчилсан нам 8, ХҮН нам 3 гишүүнтэй. Тэгэхээр эдгээр гишүүд хуралдаж Нийслэлийн дараагийн Засаг даргын нэрийг тодруулна.

Иргэдийн хурлын тодруулсан нэрийг Ерөнхий сайд батламжилна. Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 3-т дараах заалт байдаг. Үүнд:

3.Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.

О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүллээ
О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.