Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо

/2023.09.26/: Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгууль болж өндөрлөлөө.

Сонгуулиар нэр дэвшигч Б.Жаргалан нийт 50,8 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Сонгуульд 7 эмэгтэй нэр дэвшсэнээс санал хураахын өмнөхөн Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсан.

Улмаар А.Адьяасүрэн, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нар өрсөлдсөн юм. Сонирхуулахад, эмэгтэйчүүд 60 сая төгрөгийн дэнчин тавьж сонгуульд нэр дэвшсэн.

Нэрээ татсан болон, өрсөлдсөн эмэгтэйчүүд бүгд дэнчингээ буцаан авахгүй бөгөөд Ардчилсан намын дансанд үлдэх ажээ.

Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнсувд нар нэрээ татлаа
Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнсувд нар нэрээ татлаа
 
“Эрдэнэс Тавантолгой” хк-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
“Эрдэнэс Тавантолгой” хк-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.