Mercedes-Benz G-Class авсаархан, хямдхан, цахилгаан хөдөлгүүртэй “дүүтэй” болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Mercedes-Benz G-Class авсаархан, хямдхан, цахилгаан хөдөлгүүртэй “дүүтэй” болно

Тус компанийн ерөнхий захирал Ола Каллениус өнгөрсөн ням гарагт Mercedes-Benz компанийн хамгийн үнэтэй загвар болох G ангиллын жийп нь хямд хувилбартай болж байгаа талаар мэдэгдэв.

Алдарт G-Class жийпний жижиг, хямд, бүрэн цахилгаан хувилбар болох “baby” G-Class нь авсаархан учраас унахад ч сонирхолтой байх нь дамжиггүй гэжээ.

Mercedes-Benz анх 2021 онд IAA Mobility авто шоуны үеэр бартаат замын G ангиллын машиныхаа бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий EQG концепт загвараа танилцуулж байсан ба хэлбэр загварын хувьд G-Class жийпнээс ялгарахын аргагүй ижил боловч цахилгаан хөдөлгүүрийн шинэ эрин үед зохицсон нэмэлт тоноглолууд агуулсан төсөөллийн загвар байв.

Ийнхүү төсөөллийн загварыг танилцуулж байснаас хоёр жилийн дараа буюу Мюнхен хотод зохиогдож байгаа IAA Mobility 2023 шоун дээр захирал Каллениус G-Class доороо “дүүтэй” болж байгааг баталгаажууллаа. Тус компани сүүлийн хэдэн жилийн турш арай жижгэвтэр, цахилгаан G-Class-ын талаарх санааг үе үе цухалзуулдаг байсан талаар Германы хэвлэлүүд дурдсан байдаг. Mercedes-Benz-ийг олон жил удирдсан Дитер Зөтшегийн үед буюу 2019 онд л арай хямдавтар G ангиллын автомашин үйлдвэрлэх тухай яриа гардаг байсан ажээ.

Энэ удаа дээрх яриа биеллээ олж, арай багавтар хэмжээтэй, цахилгаан хувилбар гаргаж байгаагаа компанийн зүгээс жижиг ‘g’ үсэгтэй ‘g-Class’ гэж нэрлэж магадгүй гэсэн таамаг явж байна.

Хэдийгээр шинэ загварын талаарх техникийн нарийн мэдээллүүд хомс байгаа ч AWD буюу байнгын 4 дугуйн хөтлөгчтэй, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, сүүлийн үед нэвтрүүлж байгаа MMA(Mercedes-Benz Modular Architecture) болон MB.EA(Mercedes-Benz Electric Architecture) их бие дээр угсрагдсан байх аж.

Одоогийн G-Class-тай ижил хэмжээтэй, цахилгаан хөдөлгүүртэй G-Class EQG загварыг ирэх жил гэхэд үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлэх боловч MB.EA их бие нь үйлдвэрүүдэд 2025 оноос л үйлдвэрлэгдэж эхлэх тул жижиг хэмжээтэй, хямд g-Class нь хэрэглэгчдийн гар дээр 2026 оноос нааш очихгүй бололтой.

Одоогоор цоо шинэ Mercedes G-Class автомашин нь 139900 ам.доллараар зарагддаг ба жижигсгэсэн цахилгаан хувилбар нь дор хаяж 10000-20000 ам.доллараар хямд гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Мөн компанийн зүгээс өнгөрсөн ням гарагт CLA ангиллын цахилгаан хөдөлгүүртэй концепт загвараа олонд танилцуулсан ба энэ нь Mercedes-ийн танилцуулж буй анхны хямд үнэтэй цахилгаан автомашины загвар юм. Шинэчлэгдсэн CLA загвар нь бүрэн цэнэгээрээ 750 километр зай туулах хүчин чадалтай ба загвар дизайны үед Mercedes-Benz компани шинэ эринд шилжиж байгааг илэрхийлэх онцгой дүр төрхтэй байх юм.

Эх сурвалж: electrek.co

Оросууд зах руу пуужин харваснаас 17 хүн амиа алджээ
Оросууд зах руу пуужин харваснаас 17 хүн амиа алджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.