Оросууд зах руу пуужин харваснаас 17 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд зах руу пуужин харваснаас 17 хүн амиа алджээ

Footage shared by Ukrainian President Volodymyr Zelensky showed the moment the missile struck the market in Kostiantynivka, September 6, 2023.

/2023.09.07/: Украины зүүн нутгийн Донецк мужийн нэгэн хотын зах руу Оросууд пуужин харвасны улмаас 17 хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байна гэж албаныхан мэдэгдлээ.

Украины албаныхны мэдээлснээр Костянтиновка хотод болсон халдлагын улмаас 32 хүн шархадсан байна.

Украины Ерөнхий сайд Денис Шмихал Telegram хуудсандаа "Оросын цэргүүд бол террористууд. Тэднийг бурхан өршөөхгүй. Бүх зүйлд шударга шийтгэл байх болно" гэж бичжээ.

ОХУ-ын пуужингийн дайралт энгийн иргэдийн оршин суудаг бүс нутгийг тогтмол цохиж байгаа ч энэ удаагийн халдлага хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагуудын нэг боллоо. Дөрөвдүгээр сард төвийн Уман хотын орон сууцны хороололд болсон халдлагын улмаас хүүхдүүд ороод 23 хүн амиа алдсан бол нэгдүгээр сард Днепр хотод мөн адил халдлага болж 40 хүн амиа алдаж байсан юм.

Firefighters responded to the blaze caused by the explosion at the market street.

Нэгэн бичлэгт хөл хөдөлгөөн ихтэй замын голд хүчтэй дэлбэрэлт болсноос явган хүмүүс зугтаж, ойролцоох барилгуудын шил хагарч байгааг харуулжээ.

Костянтиновкагаас авсан дараагийн зургууд нь дэлбэрэлтийн үр нөлөөг харуулсан буюу эмийн сангийн шалан дээрх асгарсан цус, машинууд шатаж байгаа, нурсан барилга байгууламж, цогцоснуудыг онцгой байдлынхан авч явж байгаа зэрэг эмгэнэлтэй зургууд харагдаж байна.

Эх сурвалж: CNN

Увс аймгийн боловсролын салбарт тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо
Увс аймгийн боловсролын салбарт тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.