Улаанбаатар хотод лаг дахин боловсруулах үйлдвэрийн тэзү боловсруулах ажил эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод лаг дахин боловсруулах үйлдвэрийн тэзү боловсруулах ажил эхэллээ

\2023.09.07\ 2023 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Улаанбаатар - Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форумын үеэр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК гурван талт санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-Three ENC" корпорациас Улаанбаатар хотод Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг БНСУ-ын талаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, “Three ENC” корпорациас 210 сая воны санхүүжилт хийхээр харилцан тохиролцож, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр талууд гэрээ байгуулаад байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын хамгийн том ус болон лаг дахин боловсруулах байгууламж болох Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно
Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.