/2023.08.22/ Монголын залуу бизнэс эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос БНСУ-ын Чежү хотноо арга хэмжээ зохион байгуулан Ардын жүжигчин дуучин Ш.Чимэдцэеэг тус арга хэмжээндээ урьжээ.
Гэтэл түүнд хилийн хориг тогтоосон байсныг нисэх онгоцны буудалд ирээд мэджээ. Иймээс тус чухал арга хэмжээнд оролцож чадаагүй зардлаараа хохироод үлдсэн байна.
Түүнийг гэр бүл салалтын маргаанаас болж хориг тавьсан гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд хамгийн анхаарал татсан нь түүнд хилийн хориг тавьсан гэсэн мэдээллийг өөрт нь мэдэгдээгүй байжээ.