Эрэгтэй волейболчид өнөөдөр хүрэл медалийн төлөө тоглоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэгтэй волейболчид өнөөдөр хүрэл медалийн төлөө тоглоно

/2023.08.22/: Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын тэмцээн өнөөдөр өндөрлөж байна.

Тэмцээний сүүлийн өдөр Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртэх эсэхийг шийдэх чухал тоглолтыг Хятадын Тайпэйгийн эсрэг хийнэ.

17:00 цагаас эхлэх энэ тоглолтод хожиж байж хүрэл медаль дээр буух юм. Манай залуус өмнө нь БНХАУ болон Хятадын Хонконгод хожигдож, өчигдөр Хятадын Макаог 3:0-ээр буулгаж аваад байгаа билээ.

Эмэгтэй багуудын тухайд тэмцээн өндөрлөөд буй. Манай баг БНХАУ-д хожигдож, Хятадын Хонконгийг 3:0-ээр буулгаж авснаар Зүүн Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

Эх сурвалж: МҮОХ

“Веган Фестиваль-2023” болно
“Веган Фестиваль-2023” болно
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.