/2023.08.11/: Хятадын хамгийн том үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн нэг энэ оны эхний хагаст 7.6 тэрбум ам.долларын хөрөнгөө алдаж, тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг улам хүндрүүлсэн байна.
Country Garden компани нь Хонконгийн хөрөнгийн биржийн мэдүүлэгт хөрөнгө оруулагчдадаа анхааруулахдаа, зургаадугаар сар хүртэлх хагас жилийн хугацаанд 45-55 тэрбум юанийн буюу ойролцоогоор 6.2-7.6 тэрбум ам. долларын алдагдалтай байгаагаа илчилжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 264.3 сая ам.долларын ашигтай гарсан ч энэхүү тодруулга нь Хятад даяар жил бүр хэдэн зуун мянган байшин барьж буй томоохон барилгын компани болох Country Garden-д тулгарч буй санхүүгийн бэрхшээлийг ил болголоо.
300,000 орчим хүн ажилладаг энэхүү компани нь дэлхийн хамгийн их өртэй үл хөдлөх хөрөнгийн бүлэг Эверграндтай харьцуулахад асар их өртэй байна.
Сүүлийн долоо хоногт тус компани дефолтын ирмэгт тулж, өөрийгөө аврахаар ажиллаж байгаа нь Хятадын эдийн засгийн хүндрэлийн илтгэж байгаа хамгийн сүүлийн үеийн илрэл боллоо.
Country Garden компанийн хувьцааны ханш Хонг Конгийн биржэд алдагдал хүлээсэн тухай анхааруулсны дараа хувьцааных нь ханш 8.7 хувиар унасан байна.
Хонг Конг дахь баасан гарагийн үдээс хойш түүний хувьцаа 95 Хонг Конг цент болж, 2008 оны аравдугаар сард хүрч байсан 98 Хонконг центээс доогуур түвшинд хүрч, шинэ доод үнэ тогтоосон байна.
Эх сурвалж: CNN