Мөнгөний нийлүүлэлт 3 их наяд төгрөгөөр нэмэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөнгөний нийлүүлэлт 3 их наяд төгрөгөөр нэмэгджээ

/2023.06.19/: Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны тавдугаар сард 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар буюу 3 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 27.9 хувиар,
  • Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж, 6.4 хувиар тус тус өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөг буюу 37.5 хувиар өсжээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөг буюу 43.2 хувиар өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.

May be an image of text

Нүүрсний хулгайн асуудлыг шалгах ажлын хэсгийг ӨӨРЧИЛЛӨӨ
Нүүрсний хулгайн асуудлыг шалгах ажлын хэсгийг ӨӨРЧИЛЛӨӨ
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.