Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа Чингэлтэй дүүрэгт ажиллалаа

DSC 2061

/2023.05.31/: Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

Дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 41, 54 дүгээр байрнуудын дунд замд борооны дараа их хэмжээний ус тогтож, иргэдийн санал хүсэлт ихээр ирдэг байсан. Борооны ус зайлуулах шугам байхгүйгээс ийнхүү ус тогтож байрны подваль руу ордог байсныг мэргэжлийн байгууллагууд хамтран шийдлийг ярилцлаа.

DSC 2070

Тухайлбал байрнуудын дунд байрлах Эрдэнэсийн арал цэцэрлэгт хүрээлэн рүү татаж, саарал усыг ашиглан ногоон байгууламжийг услах шийд боломжтой шийдлийг гаргалаа.

Мөн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт усны гудамжинд цахилгааны шугам шилжүүлэх шаардлага тулгараад байгаа. Учир нь тухайн байршилд авто зам тавих ажил эхлэх гэж байгаа учир шугам шилжүүлэх хүсэлтийг Захирагчийн ажлын албанд гаргаж байгаа юм.

DSC 2090

Цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хөтөлбөрт Монгол Улс нэгдэнэ
Цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хөтөлбөрт Монгол Улс нэгдэнэ
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.