Цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хөтөлбөрт Монгол Улс нэгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хөтөлбөрт Монгол Улс нэгдэнэ

/2023.05.31/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Уур амьсгал ба цэвэр агаар холбооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга хатагтай мартина отто болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ази, номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Дэчэн Цэрингтэй уулзалт хийлээ.

Цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хөтөлбөр болон НҮБ-ын замын аюулгүй байдлын санд нэгдсэнээр үйлдвэрлэгч, экспортлогч орнуудаас нийлүүлж буй цахилгаан, хайбрид автомашины нэгдсэн сүлжээнд холбогдож тухайн улсаас нийлүүлж буй авто тээврийн хэрэгслийн стандартыг мөрдүүлэх, хуучин батерэй, аккумлятор, бусад аюултай хог хаягдал үүсгэж болзошгүй тоног төхөөрөмжүүдийг нягталсны үндсэн дээр нэвтрүүлдэг болох боломжтой болно.

Үндэсний метан хийн замын зураглалыг боловсруулах төслийг уур амьсгал ба цэвэр агаар холбооноос дэмжинэ гэв.

CCAC-ээс дэмжин хамтран хэрэгжүүлж болох агаарын чанарын төслүүд:

  • Монгол Улс Дэлхийн метан хийн амлалтад нэгдсэнтэй холбоотойгоор “Үндэсний метан хийн замын зураглал”-ыг боловсруулах төслийг CCAC-ээс санхүүжүүлэх боломж,
  • CCAC-ийн санхүүжилтээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих Үндэсний зөвлөхийг Монгол Улсад ажиллуулах боломж,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-д CCAC Clean Air Flagship (Цэвэр агаарын санаачилга)-ын манлайлагч болж оролцох талаар хэлэлцлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн боловсролыг хүртээмжтэй хүргэх чадавх олгох сургалт боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн боловсролыг хүртээмжтэй хүргэх чадавх олгох сургалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.