Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.05.30/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

10.00 цагт Цаг уур, орчны шинжлгээний газрын танхимд: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

-Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

14.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт Монголын Хүүхдийн ордонд: “Алиса-Төсөөллийн хүч” жүжиг болон 6-р сарын 1-нд зохион байгуулах “Хүүхдийн ертөнц” баярын парад, фестивалын талаар мэдээлнэ.

11:30 цагт: сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Засгийн газраас баталсан журмыг сайдууд хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд хохирч, хууль бус олборлолт нэмэгдэх эрсдэл үүсч буй талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээлнэ.

13.00 цагт “Монумeнталь арт” галерейд: Зураглаач Д.Нацагдоогийн хүүхдүүд болох Н.Эрдэм-Оюу, Н.Мөнх-Оюу, Н.Шижир-Оюу нарын хамтарсан" Бидний eртөнц" үзэсгэлэн гарна.

14.00 цагт ШУА-д: “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны нээлт болно. Энэ нь инновацийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрэх төслүүдийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, “Монголын Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа юм.

Өнөөдөр бороотой, 17-19 хэмийн дулаан байна
Өнөөдөр бороотой, 17-19 хэмийн дулаан байна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.