/2023.05.09/: Хичээлээ тараад автобусанд суухаар явж байсан 14 настай эрэгтэй Т гэгчийн биед өсвөр насны хүүхдүүд халдсан хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эл үйл явдал болсон бөгөөд зодуулсан хүүгийн гэр бүлээс Цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжилгээний байгууллагаас шинжээч томилсон байна.