LW№4: Намрын улстөр “халуухан” болох нь ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

LW№4: Намрын улстөр “халуухан” болох нь ээ

/2022.8.2/ Ихэнх нь амраад, зарим нь амралтнаасаа дөнгөж ажилдаа ороод хаана, юу болоод байгаа талаарх мэдээлэл дутмаг байна уу?

Бид өнгөрөгч долоо хоногт болсон гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ГОЛ СЭДЭВ

  • Монголд болж байгаа цэргийн “Сэлэнгэ” цэргийн хээрийн сургуулилт Олон нийтийн шүүүмжлэл өртлөө. Мөн сөрөг хүчин Ардчилсан намаас энэ сургуулилтын талаар мэдэгдэл хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн.
  • БНХАУ - ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах нь тодорхой болов. Гадаад харилцааны сайд Х.Батцэцэг мэдээллийг баталгаажууллаа. Гэвч энэ долоо хоногт тус улсад ковидын халдвар ихээр тархаж буй тул нөхцөл байдал яаж ч магад болж хувираад байгаа юм. Харж л байя.

ЭЕРЭГ МЭДЭЭ

  • Монгол Улс саарал жагсаалтаас гарах зөвлөмжийн дийлэнх заалтыг биелүүлж үнэлгээгээ ахиулжээ.
  • Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үлдээсэн
  • Гадаад айлчлалууд сэргэж, олон улсын харилцаа идэвхжлээ /БНХАУ ВАН И айлчлал, НҮБ Антониа Гуттереш нар айлчлахаар болсон/
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрээс үүдэн “алдагдсан боломж”- ийг тооцож, хариуцлага хүлээлгэдэг шинэ жишиг тогтох эерэг хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Дарханы зам болон төмөр замын бүтээн байгуулалт хийгдээгүй удсан шалтгааныг тодруулж, алдагдсан өртгийг тооцоолж, холбогдох хүмүүсийг шалгах даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт өглөө.

ОНЦЛОХ ШИЙДВЭР

  • Намрын ургац хураалтын үеэр ЗГ тариаланчдад шатахууны татаас олгоно
  • УБ Дархан чиглэлийн автозамын тэндэрийн анхны сонгон шалгаруулалт хийсэн албан тушаалтнуудыг шалгаж эхэлнэ
  • Зүүнбаян Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын 2008 - 2019 оны алдагдсан боломж тооцож шалгахаар шийдвэрлэлээ.

СОШИАЛ ТРЭНД

Ерөнхийдөө эрх баригчдын хийх үйлдэл болгон нь эсэргүүцэлтэй тулж байгаа нь анхаарах асуудал болж байна. Үүний цаана чухам ямар ашиг сонирхол нуугдаж байгаа бол?

      • Бэрх тосгон тойрсон шүүмжлэл
      • Үерийн улмаас Дарханы зам болон хотын замын асуудал дахин сэргэж замын чанар болон салбарын сайдыг огцруулах ёстой гэсэн байр суурь давамгайллаа.
      • Цэргийн сургуулилт
  • Аймгуудын тэгш ой ойрын өдрүүдэд давхцаж байна. Энэ нь албан тушаалтнуудын шүүмжлэлд өртөх нэг шалтаг болж байна.
      • Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Эрдэнэс Монгол Зэсийн группийн захирал болсон тухай мэдээлэл

БУСАД

Ковидын тархалт өдөрт дунджаар 300 орчим хүн оношлогдож байгаа албан ёсны мэдээлэл байна.

Засгийн газрын томилоогүй байгаа сайд нарын нэрсийг тодруулах ажил эхэлсэн нь улс төрийн идэвхжлийг нэмжээ. Үүнтэй зэрэгцэн одоогийн Засгийн газраас 5-6 сайдыг сэлгэх тухай асуудал ч яригдаж эхэллээ. Намрын улстөр халуухан болох нь ээ.

Өнгөрсөн 24 цагт коронавирусын 339 тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн 24 цагт коронавирусын 339 тохиолдол бүртгэгдлээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.